БНСУ-ын ерөнхийлөгч асан Moon Jae-in яллагдагчаар татагдлаа

БНСУ-ын ерөнхийлөгч асан Moon Jae-in яллагдагчаар татагдлаа

Өмнөд Солонгосын прокурорууд 2021 оноос хойш Ерөнхийлөгч асан Moon Jae-in болон түүний экс хүргэнийг шалгаж байжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдэн Сөүл хотын төв дүүргийн шүүхэд хүргүүлсэн аж. Экс Ерөнхийлөгчийг Со нэртэй хүргэнээ агаарын тээврийн компанид ажилд ороход давуу эрх олгосон гэж буруутгаж байгаа юм. "Eastar Jet" авиа компанийн үүсгэн байгуулагч Lee Sang-jik нь түүний хүргэнийг өөрийн охин компани "Thai Eastar Jet"-ийн гүйцэтгэх захирлаар томилсныхоо дараа БНСУ-ын Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн даргаар томилогджээ. Тэрээр 2018 оны долдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд 220 сая вон буюу 154 мянган ам.долларын цалин, хангамж авчээ. Энэ хооронд Ерөнхийлөгчийн хүргэн Тайланд Улсад нүүн очих болон бусад цалин, хангамжаа түүний хамаарал бүхий компаниас хангалттай хэмжээнд авч байсан гэнэ. Түүнд санхүүгийн хүндрэлтэй байсан компани нь сардаа 8 сая вон буюу толгой компанийн гүйцэтгэх захирлын цалингаас бараг хоёр дахин их цалин, хангамж өгчээ. Агаарын тээврийн салбарт ямар ч туршлага, мэдлэггүй Ерөнхийлөгчийн хүргэн ажлын байраа удаан хугацаагаар орхин явах, албан тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байсныг нотлох баримтад хавсаргажээ. Мөрдөгчид 2024 оны есдүгээр сард Ерөнхийлөгч асан Moon Jae-in охины гэрт нэгжлэг хийсэн аж. Тэрээр яллагдагчаар татагдсан тус улсын зургаа дахь ерөнхийлөгч асан юм.

Эх сурвалж: https://www.koreaherald.com/article/10474845

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.