260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илэрүүлжээ.

260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илэрүүлжээ.

Энэ оны 04-р сарын  16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж 260,000,000 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч байх тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2025-04-25

25 дугаар эмийн сангийн уулзвараас ТЗДС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2025-04-25

Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хуулийн хэлэлцүүлэгт оруулаагүй 2025-04-25

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ. 2025-04-25

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2025-04-25

260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илэрүүлжээ. 2025-04-26

“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна 2025-04-26

Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно 2025-04-26

XII дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмын нээлт боллоо 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа 2025-04-26

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе 2025-04-26