“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна

“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна

Энэ жил буюу 2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ.  Клиник төвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрбаяр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын салбар хяналтын байцаагч нарын дүгнэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийнхүү их засвар, шинэчлэлтийн хүрээнд гадна, дотор тохижилтыг орчин үеийн хэв маягтай болгохоос гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Цаашид эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн 100 ортой тасаг, 12 төрлийн кабинет, дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

25 дугаар эмийн сангийн уулзвараас ТЗДС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2025-04-25

Б.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг хуулийн хэлэлцүүлэгт оруулаагүй 2025-04-25

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ. 2025-04-25

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2025-04-25

260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илэрүүлжээ. 2025-04-26

“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна 2025-04-26

Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно 2025-04-26

XII дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмын нээлт боллоо 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа 2025-04-26

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе 2025-04-26

Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор зарим замд ачаалал үүсэж болзошгүй байна 2025-04-26