Унгар Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв.

Унгар Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв.

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 04 дүгээр сарын 28-ны өдөр тохиож байгаа бөгөөд энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. 

Унгар Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. 
 
Тэрээр хэлсэн үгэндээ эртний түүхэн харилцаатай Унгар Улс манай улсын Европ дахь чухал түнш бөгөөд хоёр улсын харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт тэлж, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг онцоллоо. 
 
Мөн хоёр улсын хамтын ажиллагааны ололт амжилтаар бахархаж байгаагийн зэрэгцээ Монгол, Унгарын харилцааг шинэ шатанд гаргах чин хүсэл, эрмэлзэл, итгэл дүүрэн тэмүүллээр түүхэн 75 жилийн ойгоо угтаж байгаад баяртай байгаагаа тэмдэглэлээ. 
 
Түүнчлэн хоёр улсын иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцол Монгол, Унгарын харилцааны чухал гүүр бөгөөд эртний түүхэн сэжмээр холбогддог манай ард иргэд бие биедээ элэгсэг хандаж, дотно нөхөрлөлөө бататгаж ирснийг сайшаан тэмдэглэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан зочид төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. 
 
Ёслолын арга хэмжээнд Унгар Улсын төр засгийн төлөөлөл, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хувь оруулсан Монгол, Унгар иргэд, гадаад улс орноос Унгар Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар зэрэг 200 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно 2025-04-26

XII дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмын нээлт боллоо 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа 2025-04-26

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе 2025-04-26

Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор зарим замд ачаалал үүсэж болзошгүй байна 2025-04-26

Унгар Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа 2025-04-26

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа. 2025-04-27

12 ордын зурхай. /2025.04.27/ 2025-04-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ 2025-04-28

Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг засна 2025-04-28