БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2025.04.26/ эхэллээ.

Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилттэй тэмцэх, шар шороон шуургаас сэргийлэх, байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 12.9 га талбайд  байгуулсан “Хамтын ойн төгөл” төгөлд нийт 21 төрлийн 10.000 гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбайд мод тарихын зэрэгцээ аймаг, бүс нутгуудад ойжуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

XII дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмын нээлт боллоо 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа 2025-04-26

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе 2025-04-26

Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор зарим замд ачаалал үүсэж болзошгүй байна 2025-04-26

Унгар Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа 2025-04-26

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа. 2025-04-27

12 ордын зурхай. /2025.04.27/ 2025-04-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ 2025-04-28

Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг засна 2025-04-28

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 2025-04-28