Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангаас Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод илгээсэн захидлыг гардуулав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Унгарын харилцаа нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Янош Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг дурдаж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа нотоллоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар 2025 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа 2025-04-26

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе 2025-04-26

Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор зарим замд ачаалал үүсэж болзошгүй байна 2025-04-26

Унгар Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа 2025-04-26

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Торцай Яноштой уулзлаа. 2025-04-27

12 ордын зурхай. /2025.04.27/ 2025-04-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ 2025-04-28

Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг засна 2025-04-28

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 2025-04-28

БНСУ он гарсаар 300 орчим Монгол улсын иргэнийг хил дээрээсээ буцаажээ. 2025-04-28