Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо.

Хойд бүсийн онцлог, тулгамдаж буй асуудал хөгжлийн төлөвлөгөө, бүсийн тэргүүлэх төслийн талаар хэлэлцэж, саналаа хэлсэн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэддээ баярлалаа. Тэдний зарим саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргахаар боллоо.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлнэ.
Хойд бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, дэд бүтцийн төлөвлөлт, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал.
Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж, нэн тэргүүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, авто замын төслүүд, Мөрөн 4С ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.