БНСУ-ын виз олголт 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн

БНСУ-ын виз олголт 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн

Монгол Улсын иргэд БНСУ-ын хил гааль дээрээс хэрхэн зорчих эрхээ хууль бусаар хязгаарлуулан нутаг буцаж байгаа явдалд хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа анхаарал хандуулж, олон иргэдэд сүүлийн зургаан сарын турш стратегийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ.

(Ярилцлагыг ЭНД дарж, унших боломжтой)

Тэгвэл өмгөөлөгч Р.Булгамаа үүссэн бэрхшээлд ямар өөрчлөлт орж байгаа талаар өчигдөр дараах мэдээллийг өглөө. 

-БНСУ-ын визтэй холбоотой Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Стратегийн өмгөөлөл үзүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хийгээд холбогдох байгууллагуудад 6 сарын туршид үе шаттай хандсаны дагуу зохих үр дүнд хүрчээ. Өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассемблейн дарга энэ асуудалд анхаарч ажиллахаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илэрхийлсэн байна. Маргааш буюу 2025.04.29-нд Хил дээрх нөхцөл байдал, саатуулах байрны бодит байдалтай танилцахаар Монгол, БНСУ-ын Парламентын бүлгийн дэд дарга БНСУ руу нисэж байна. 

Мөн БНСУ-ын ЭСЯ-наас Виз олголтын хугацаа 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

Татварын ерөнхий газарт гаргасан гомдлын мөрөөр албаны хүмүүстэй уулзахад OpenData-д бүртгэлгүй аж ахуйн нэгж ч үйл ажиллагаа явуулж байсан талаарх мэдээллийг авлаа. Татварын шалгалт дууссаны дараа олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийж, иргэн миний гомдлын хариуг албан ёсоор бичгээр өгөх юм байна. Иргэн миний хувьд тултал явлаа.

Цаашид иргэдийн эрх зөрчигдөж байгаа бусад асуудлын хүрээнд Гадаад харилцааны яамыг анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож байна 2025-04-28

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо. 2025-04-28

Богд ууланд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. 2025-04-28

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ 2025-04-29

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 2025-04-29

БНСУ-ын виз олголт 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн 2025-04-29

"Юнайтэд Эйрлайнс" Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ. 2025-04-29

Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2025-04-29

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ 2025-04-29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо. 2025-04-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна 2025-04-29