Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. 

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан аравдугаар сарын 22-ны өдөр нээлттэй болно 2025-10-21

“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд 2025-10-21

Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2025-10-21

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв 2025-10-23

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ 2025-10-23

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ 7 цагийн өмнө

“Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цагийн өмнө

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цагийн өмнө

Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард бензин авахаар захиалжээ. 7 цагийн өмнө