Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны аравдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа- 7 хүн

  • Хөнгөн – 2
  • Дунд – 5

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,514, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5065 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3111, 5-9 насны 1737 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан аравдугаар сарын 22-ны өдөр нээлттэй болно 2025-10-21

“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд 2025-10-21

Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2025-10-21

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв 2025-10-23

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ 2025-10-23

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ 8 цагийн өмнө

“Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цагийн өмнө

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цагийн өмнө

Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард бензин авахаар захиалжээ. 7 цагийн өмнө

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ 7 цагийн өмнө