УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэв.

Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн энэ сарын 16-ны өдрийн хуралдаанд танилцуулсан тул уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тус өдөр хуралдан, авч хэлэлцсэн юм. Уг хуралдаанд оролцсон 23 гишүүн бүгд түүний "Хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй" хэмээн үзсэн тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр хэлэхдээ “Миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна” хэмээсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад, 114 гишүүнээс 102 нь "Энэхүү хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй" гэж үзлээ.

УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 2025-10-13

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна 2025-10-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав 2025-10-15

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ. 2025-10-17

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа 2025-10-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2025-10-17

Даваа гаргаас эхлэн скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2025-10-17

“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу залилуулжээ 11 цагийн өмнө

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй 11 цагийн өмнө