“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу залилуулжээ

Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
Тодруулбал, цахим орчин дахь “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна.
Иргэд та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.