Даваа гаргаас эхлэн скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Даваа гаргаас эхлэн скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх даваа гаргаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар боллоо.

НЗДТГ-ын мэдээлснээр, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.

Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийн

  • Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
  • Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэжээ. 

Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл /суррон загварын тээврийн хэрэгсэл/, мопед /скүтер загварын тээврийн хэрэгсэл/-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагатай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.