Давхар автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ
Офицеруудын ордон-Таван шар чиглэлд хоёр автобус явахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчид үйлчилдэг байна. Тиймээс энэ онд багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байгаа юм байна. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай аж.
Мөн 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.