Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа гэж “South China Morning Post” сонин мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр. хууль эрх зүйн акт долдугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр болно. Уг хуулийн төслийг  БХАТИХ-ын Байнгын хорооны бүх 162 гишүүн санал нэгтэй баталжээ. Одоогоор энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа бөгөөд Синьхуа агентлаг үдээс хойш мэдээлэх төлөвтэй байна.

Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулсан гэж өмнө нь эх сурвалжууд мэдээлж байв.

Хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид өнгөрсөн оны зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл үймээн самуун дэгдээж, Хонконгийн эдийн засагт хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Хонконгийн оршин суугчид төдийгүй барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуулийн төсөлд Хятадын төв Засгийн газрын харьяа тусгай хүчний бүтцийг Хонконгт байгуулахаар заажээ. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, шинэ анги нэгтгэлийг Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамны орлогч сайд нарын нэг удирдах аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“The Boys” цувралын хоёрдугаар бүлэг есдүгээр сард нээлтээ хийнэ 2020-06-30

Ираны Зэвсэгт хүчний командлагч АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг баривчлах хүсэлт гаргажээ 2020-06-30

КОВИД-19 | Хойд болон Өмнөд Америкт тархалт эрчимжив 2020-06-30

Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хүн амыг томуугийн вакцинд хамруулахыг улс орнуудад хандан уриалжээ. 2020-06-30

13 хүний амь насыг бүрэлгэн хөнөөсөн Жозеф ДеАнжелог уг хэргийг үйлдсэн буруутай гэж үзлээ. 2020-06-30

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ 2020-06-30

ДЭМБ Хятад улс руу баг илгээнэ 2020-06-30

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 5 645 887 болжээ 2020-06-30

Энэтхэгийн Засгийн газар Хятадад хөгжүүлсэн “TikTok” тэргүүтэй 59 хавсралтыг хориглох шийдвэрийг даваа гаргийн орой гаргажээ. 2020-06-30

Японы эрх баригчид БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлэв 2020-06-30

Газрын тосны үнэ эргэн сэргэж байна. 2020-06-30