Энэтхэгийн Засгийн газар Хятадад хөгжүүлсэн “TikTok” тэргүүтэй 59 хавсралтыг хориглох шийдвэрийг даваа гаргийн орой гаргажээ.
Энэтхэгийн Засгийн газар Хятадад хөгжүүлсэн “TikTok” тэргүүтэй 59 хавсралтыг хориглох шийдвэрийг даваа гаргийн орой гаргажээ.
Засгийн газрын мэдээлснээр, тэдгээр хавсралт нь Энэтхэгийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд аюул учруулсан үйл ажиллагаатай холбоотой байжээ.
“Мэдээллийн технологийн яаманд тодорхой хавсралтуудтай холбоотой олон гомдол ирсэн. Энэтхэгийн гар утас, интернэт хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд энэ шийдвэрийг гаргалаа” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Ладакхын мөргөлдөөнөөс хойш Хятад хавсралтуудын хэрэглээ буурчээ
Ладакх мужид хурцадмал байдал үүссэнээс хойш “TikTok” гэх мэт Хятад хавсралтыг хэрэглэгчдийн тоо буурсан гэж Финландад төвтэй “AppFollow” платформ энэ сарын эхээр мэдээлжээ.
“TikTok” хавсралт Энэтхэгийн “App Store” дахь хамгийн эрэлттэй 10 үнэгүй хавсралтын тавдугаарт бичигдэж байсан бол нэг сарын дараа 10 дугаарт жагсах болжээ. Мөн “Android” үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдийн хувьд уг хавсралт гуравдугаар байраас тавдугаар байр луу доошилсон байна. Гэсэн хэдий ч “TikTok” нь Энэтхэгт хамгийн эрэлттэй 10 хавсралтын нэг хэвээр байгаа ажээ.
Энэтхэг нь Хятад хавсралтуудыг хориглосон цорын ганц улс биш
Хятадын хавсралтуудыг хориглох шийдвэр нь Ладакх мужид мөргөлдөөн үүсэхээс өмнөөс эхлэлтэй бөгөөд Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд “Zoom” хавсралтаар уулзалт зохион байгуулахтай холбоотой зөвлөмж гаргаж байжээ.
Мөн Энэтхэг нь цахим аюулгүй байдлын асуудлуудыг харгалзан Хятадын хавсралтуудын эсрэг арга хэмжээ авсан цорын ганц орон биш юм. Тайваньд Хятадын зарим хавсралтыг хэдийн хоригложээ. Мөн Германд “Zoom” гэх мэт хавсралтыг хориглодог байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен, Хятадын бүх хавсралт нь Коммунист намын үзэл суртлын, геополитикийн хөтөлбөрүүдийг дэлгэрүүлэх зориулалттай юм гэж өмнө нь мэдэгдэж байжээ.
Хятадын хавсралтуудыг хориглох үйл явц хоёр орны цэргүүдийн хооронд зургадугаар сарын 15-нд мөргөлдөөн үүссэний дараа улам эрчимжсэн байна.
Энэтхэгийн “TikTok” хэрэглэгчдийн тухайд
Залуучуудын хэрэглэх дуртай “TikTok” хавсралтын хэрэглэгчдийнхээ тоогоор Энэтхэг улс тэргүүлдэг бөгөөд БНХАУ, АНУ араас нь жагсдаг байна.
“TikTok” хавсралтыг татсан тоо 2020 оны нэгдүгээр улиралд 1.5 тэрбумыг давснаасаа хойш тун удалгүй 2 тэрбумд хүрсний 611 сая нь Энэтхэгт ногджээ.
“Sensor Tower” фирмийн тайланд мэдээлснээр, “TikTok”-ийн хэрэглээ коронавирусний цар тахлын үед огцом нэмэгджээ.
Энэтхэгийн Засгийн газрын хориглосон хавсралтуудын жагсаалт:
TikTok
Shareit
Kwai
UC Browser
Baidu map
Shein
Clash of Kings
DU battery saver
Helo
Likee
YouCam makeup
Mi Community
CM Browers
Virus Cleaner
APUS Browser
ROMWE
Club Factory
Newsdog
Beutry Plus
WeChat
UC News
QQ Mail
Weibo
Xender
QQ Music
QQ Newsfeed
Bigo Live
SelfieCity
Mail Master
Parallel Space
Mi Video Call Xiaomi
WeSync
ES File Explorer
Viva Video QU Video Inc
Meitu
Vigo Video
New Video Status
DU Recorder
Vault- Hide
Cache Cleaner DU App studio
DU Cleaner
DU Browser
Hago Play With New Friends
Cam Scanner
Clean Master Cheetah Mobile
Wonder Camera
Photo Wonder
QQ Player
We Meet
Sweet Selfie
Baidu Translate
Vmate
QQ International
QQ Security Center
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.