“Remdesivir” тарилгын үнийг шинээр тогтоожээ
АНУ-ын Gladesince компани “Remdesivir” тарилгын таван хоногийн эмчилгээний үнийг 2340 ам.доллар байхаар тогтоосон талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.
Тус улсын Эмнэл зүйн болон эдийн засгийн институтээс таван тун тарилгын үнэ 5000 гаруй ам.доллар байхаар тогтоож байсан. Уг тарилгын үнэ буурах болсон шалтгаан Оксфордын их сургуулийн эрдэмтэд үрэвслийн эсрэг өргөн хэрэглэдэг дааврын бэлдмэл “dexamethasone” хүнд өвчтөнд үр дүн үзүүлсэнтэй холбоотой аж.
Шинэ төрлийн короновирусний халдвар Хойд болон Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад эрчимтэй тархаж, Ойрх Дорнод болон Дорнод Европт тархалт нэмэгдэж байна.
Энэ сарын 29-ний байдлаар, АНУ-д 41 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэж, 885 өвчтөн энджээ. Тус улсад нийт 2 сая 545 мянга гаруй хүн коронавирусээр халдварлажээ.
Зүүн өмнөд Азийн орнуудаас БНЭУ-д 19 400 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт халдварласан хүний тоо 548 мянга гаруй болжээ. БНСУ-д 43 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 20 нь гадны иргэд байжээ. Тархвар зүйн үүднээс авч үзвэл Сөүл хотын Ванг Санг сүмийн голомтоос 28, Ани Янг сүмийн голомтоос 22, Конгжу хотын буддын сүмийн үйл ажиллагаатай холбоотой 12 хүн халдварлажээ.
Мөн ДЭМБ “СOVID-19” халдварын эх үүсвэрийг судлахаар БНХАУ руу мэргэжилтнүүдийн багийг ирэх долоо хоногт илгээх юм. Коронавирусний халдварыг зэрлэг амьтнаас хүнд дамжсан хэмээн үзэж байсан. Гэвч 2019 оны өвөл Франц, Итали улсад коронавирус илэрсэн ул мөр олсон, Испани улс 2019 оны гуравдугаар сард шинжилгээний дээж болгон авсан бохирын усанд коронавирус илэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.