Шинэ парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын гишүүд тангараг өргөж дууслаа. Ингэснээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол батлагдлаа.
Тогтоолд, “2020 оны 6 дугаар сарын 24-ны өдөр явуулсан УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 6.2, 7.4, 17.3.1 дэх заалтын үндэслэн тогтоох нь. УИХ-ын гишүүнээр сонгогдсон дараах нэр бүхий гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй” хэмээн заажээ.
Ийнхүү шинээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. УИХ-ын чуулган 16.00 цагт хуралдаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.