МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна
МАН-ын долоодугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр болж байна. Тус хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах аж.
УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заажээ. Энэ дагуу МАН өнөөдрийн бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайдыг томилсны дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд өөрөө бүрдүүлнэ. Ингэхдээ, УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүнийг сайдаар томилохыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.