МАН-ын Бага хурал Ерөнхий сайдаа тодруулахаар хуралдаж эхэллээ

МАН-ын Бага хурал Ерөнхий сайдаа тодруулахаар хуралдаж эхэллээ

МАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх юм.  Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явуулж байна. 

Сануулахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент өчигдөр /2020.06.30/ анхдугаар хуралдаанаа хийж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилсон төдийгүй УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг, дэд даргаар Б.Жавхланг томилсон билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.