Улсын баяр наадмын энэ жилийн төсөв гурван тэрбум төгрөгөөр батлагджээ

Улсын баяр наадмын энэ жилийн төсөв гурван тэрбум төгрөгөөр батлагдсан нь өнгөрсөн жилийнхтэй тэнцүү боллоо.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан арга хэмжээ “XIII зуун” цогцолборт болох хэдий ч Төрийн хүндэтгэлийн ёслол болохгүй гэнэ. Мөн нээлтийн тоглолт, Соёлын төв өргөөнд хийгддэг урлаг соёлын арга хэмжээ ч дээрх цогцолборт цомхон хэлбэрээр зохион байгуулагдах нь ээ.
Нэмж хэлэхэд, Хүйн долоон худаг болон “XIII зуун” цогцолборт иргэдийг оруулахгүй байхаар тогтоод байгаа юм.
Иймд МТХ хамтран шууд дамжуулж үзэгчдэд хүргэх гэж байгаа билээ.
Сануулахад, энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Hero” энтертайнментийн ерөнхий найруулагч Б.Баатар гүйцэтгэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.