Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, энэ тохиолдолд нэгнээ хүргэж өгөхийг анхаарууллаа

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, энэ тохиолдолд нэгнээ хүргэж өгөхийг анхаарууллаа

Өнгөрөгч долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод дээрэмдэх гэмт хэрэг дөрвөн удаа бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид ихэнх тохиолдолд иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг нь далимдуулж үйлджээ.

Үүнтэй холбогдуулан иргэдийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бие хамгаалах чадваргүй болсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх зэргээр болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ээр, мөн энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.