БНХАУ-ын бүх тосгон хатуу хучилттай замтай холбогдлоо

БНХАУ-ын бүх тосгон хатуу хучилттай замтай холбогдлоо

Хятад улсад сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг тэр дундаа хөгжлийн бүсээс зайдуу байдаг уулархаг тосгодод зам тээвэр, дэд бүтцийн байгууламжууд баригдаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын 30-ны байдлаар БНХАУ-ын хатуу хучилттай зам нэвтрээгүй хамгийн сүүлчийн тосгон гэгдэж байсан Сычуань мужийн Аблоха тосгоныг хатуу хучилттай шинэ замтай холбосон талаар CCTV мэдээллээ. Тус тосгон руу хатуу хучилттай зам холбохын тулд уулсыг нүхлэх шаардлага гарсан аж.

Сонирхуулахад, Аблоха гэдэг нь өндөр уулын гүн хавцал буюу хүн хар маш цөөн газар гэсэн утгатай И үндэстний үг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.