Энэтхэгт хуримд оролцсон 100 гаруй хүнээс халдвар илэрчээ

Энэтхэгт хуримд оролцсон 100 гаруй хүнээс халдвар илэрчээ

Энэтхэгийн хойд нутгийн Бихар мужид өнгөрсөн зургадугаар сарын 15-нд болсон хуримын ёслолд оролцсон 111 хүнээс “COVID-19” халдвар илэрчээ.

“NDTV” сувгийн мэдээлснээр, хуримын маргааш сүйт залуу нас барсан бөгөөд түүнээс шинжилгээ аваагүй тул халдвар авсан байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.  

“Холбогдох албаны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн турш хуримын ёслолд оролцсон 350 гаруй хүнийг тогтоож, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарласан” гэж Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Энэтхэгт коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй шинэ дүрэм журмын дагуу хуримын ёслолд 50 хүртэлх тооны зочин урихыг зөвшөөрч байгаа тул хууль сахиулагчид уг арга хэмжээнд яагаад олон хүн оролцсоныг мөрдөн шалгаж байгаа ажээ.

Бихар мужид өнөөдрийн байдлаар халдварын 9500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 60 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.