Баянзүрх, Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт идэвхтэй байна
Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд Баянзүрх, Цагаан-Уулд тарваган тахлын голомт идэвхтэй эрсдэлтэй байгааг тогтоосон байна.
Иймээс ард иргэдийг дээрх 2 сумаас болон голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Арбулаг, Цэцэрлэг, Баянзүрх, Рашаант зэрэг сум тарваган тахлын голомттой юм.
1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжиж 8 хүн өвчилж 2007, 2015 онд 2 хүн нас барсан ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.