Он гарсаар мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгджээ

Он гарсаар мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгджээ

Хөвсгөл аймагт он гарсаар мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн Тосонцэнгэл, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Алаг-Эрдэнэ, Мөрөн суманд мал амьтан галзуурсан байна.

Тодруулбал 4 үнэг, 2 чоно, 1 нохой, 1 адуу галзуугаар өвчилсөн нь батлагджээ. Өвчлөл гарсан голомтод мэргэжлийн байгууллагууд  ариутгал халдваргүйтгэл хийж мал амьтдыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан байна. Урин дулааны цагт галзуугийн өвчлөл идэвхждэг гэнэ. Ялангуяа Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын сумдаас бусад сум галзуу өвчний голомттой ажээ.

ЭХ СУРВАЛЖ https://www.montsame.mn/mn/read/230164

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.