Баяр наадмын өдрөөр зам хаахгүй

Баяр наадмын өдрүүдэд /2020.07.08-07.15/ орон нутаг руу зорчих зам хаана гэдэг ташаа мэдээлэл сошиалд цацагдсан. Энэ нь худлаа мэдээлэл гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс албан ёсоор мэдэгдэж байна. Харин Ховд аймагт тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор аймгаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.