УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1978 онд төрсөн ба өнөөдөр 42 нас хүрч байгаа юм. 

Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч сонгуулийн сурталчилгаагаа ч хийж амжилгүй цагдан хоригдсон билээ. Түүнийг урьдчилсан хэлэлцүүлэгт ирэх үед мөрдөгчийн биед халдсан гэх үндэслэлээр цагдан хорьсон. Үүнээс хойш шүүх хурал гурван удаа хойшлогдоод, өнөөдөр хуралдахаар товлогдсон юм 

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан байдаг.
Гэм буруугийн шүүх хуралдаан зургаадугаар сарын 26-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг долоодугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагт дахин товлосон билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.