Дэлхий даяар нэг өдрийн дотор 164 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ
Дэлхий даяар коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 164 мянга орчмоор нэмэгдэж, 10.35 сая давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Пүрэв гарагт шилжих шөнө ДЭМБ-аас гаргасан мэдээллээр нас барагсдын тоо 4 мянга гаруйгаар нэмэгдэж, 508 мянга давжээ.
Долдугаар сарын 1-ний байдлаар дэлхий дахинд 10 357 662 хүн халдвар авч, 508 055 хүн нас барсан байна. Халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 163939-өөр, нас барсан хүний тоо 4188-аар нэмэгджээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд статистик мэдээллээ гаргахдаа улс орнуудын өгч буй халдвар, нас баралтын тохиолдлын талаарх албан ёсны мэдээлэлд тулгуурладаг байна. Нэг өдрийн өмнө коронавирусний халдварын 163865 шинэ тохиолдол илэрч, 3946 хүн нас баржээ.
Хойд болон Өмнөд Америк халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт орж байна. Эдгээр бүс нутагт 5218590 хүн халдвар авсан бөгөөд энэ үзүүлэлт нэг өдрийн дотор 81885-аар нэмэгдсэн бол 2189 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 249318-д хүрчээ. Европ тивд 2728059 хүн халдвар авч, 197874 хүн нас барсан байна. Европын орнуудад халдвар авсан хүний тоо 24 цагийн дотор 27624-өөр, нас барсан хүний тоо 615-аар нэмэгджээ.
Зүүн-Газар дундын тэнгисийн бүс нутаг халдвар тохиолдлын тоогоор гуравдугаарт орж байна. Энэ бүс нутагт халдвар авсан хүний тоо 1 077 426-д хүрч, 24970 хүн нас барсан бөгөөд нэг өдрийн дотор халдварын 19371 шинэ тохиолдол илэрч, нас барсан 547 тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ-д хамгийн олон буюу 2 573 393 хүн халдвар авсан бөгөөд тус улсын дараагаар Бразил (1 368 195), ОХУ (654405), Энэтхэг (585493), Их Британи (312658), Перу (282365), Чили (279393), Испани (249271), Итали (240578) болон Иран улс (227662) орж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.