Хонконгт шинэ хуулийн дагуу 300 гаруй жагсагчийг баривчилжээ
Хонконгийн цагдаа хууль бус цуглаанд оролцсон, шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн зөрчсөн хэргээр 300 гаруй жагсагчийг баривчилжээ.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцэн Хэннеси Роудын гал унтраах ангийн барилгын өмнө цугласан жагсагчдыг тараах зорилгоор хууль хүчнийхэн даралттай ус хэрэглэсэн байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо өнгөрсөн сарын 30-нд Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан бөгөөд хууль мөн өдрөө хүчин төгөлдөр болсон билээ. Шинэ хууль салан тусгаарлах, алан хядах ажиллагаа, төрийн үйл ажиллагааг тасалдуулах, Хятадын эсрэг гаднын хүчнүүдтэй үгсэн хуйвалдах зэрэг Хонконгт үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.