УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав.
УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг Энэ дагуу тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-д 6 удаа сонгогдсон Н.Энхболд, 5 удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, 4 удаа сонгогдсон Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтаж байна.
Тус дэд хороо УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэй юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.