Долоодугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

Долоодугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

БАРУУН АЙМГУУД РУУ ЯВАХ ЗАМД 52 ДАХЬ КМ

09:00 цагт: “Яараад яахав-2” арга хэмжээний нээлтийн арга хэмжээ болно. (Автобус “UB place”-ийн гадна талбайгаас 08:30 цагт хөдөлнө).

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

09:00 цагт: Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилнэ.

09:00 цагт: Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилнэ.

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК

09:30 цагт: Тавантолгой түлш ХХК, НОБГ-тай хамтран Гал унтраах тактикийн сургуулилтыг үйлдвэрийн байрандаа зохион байгуулна. Утас: 99991116

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

"ЗАЙСАН ХИЛЛ"

14:00 цагт: Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ, Оюуны ундраа групп хамтран үндэсний үйлдвэрлэгч старт-ап болон энтрепренерүүдийг дэмжих урт хугацааны түрээсийн 0 төгрөгийн нөхцөлтэй "Creative Retail Store" төслийн нээлтээ хийнэ. Утас: 83104444

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.