Хориглосон бүсээс малтай иргэдийг албадан нүүлгэж байна

Хориглосон бүсээс малтай иргэдийг албадан нүүлгэж байна

Сонгинохайрхан дүүргийн 32, 34 дүгээр хороо, хориглосон бүсэд мал маллаж байгаа нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын 4.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарын шинэчлэн батлах тухай” 21/06 дугаар тогтоолыг зөрчсөн 42 иргэнд хориглосон бүсээс мал гаргах тухай мэдэгдэл хүргүүлсэн.

СХД-ийн Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/232 дугаартай захирамжийн дагуу хууль ёсны шаардлага биелүүлээгүй СХД-ийн 34 дүгээр хорооны 13 өрхийн 400 толгой малыг хориглосон бүсээс албадан гаргахад хяналт тавин ажиллав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.