Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн шүүнэ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.07.02/ 14:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд оролцуулахаар шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан байна. Түүнийг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар цагдан хорьсон байдаг.
Шүүх хурал өчигдөр 21:00 цаг хүртэл үргэлжилж, завсарласан. Улмаар шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2020.07.03/ 09:00 цагт шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.