“Шамбала 2056” төслийн талбайд “Ногоон наадам” болно

“Шамбала 2056” төслийн талбайд “Ногоон наадам” болно

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд буюу Улаанбаатар хотоос 584 км-ийн зайд Дорнын их говьд “Шамбала 2056” нэртэй нэгэн сонирхолтой төсөл хэрэгжиж байгаа. Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах зорилттой тус төслийн багийнхан энэ сарын 17-19-нд “Шамбала 2056” төслийн талбайдаа “Ногоон наадам” зохион байгуулахаар болжээ.

Тус наадмын зочин бүр мод тарих бөгөөд “ногоон” эрчим хүч ашиглаж, ямар ч хог  хаягдалгүй наадамлах аж. Түүнчлэн Олон улсын залуучуудын ногоон наадам зохион байгуулах комиссоос спортын тэмцээн, наадам зохион байгуулахаас гадна “UB Comedy”, “UB Dub” клуб, “The Colors” хамтлаг, Ата Боргужин, реппэр Гинжин, Mrs.M, дуучин Ариу тэргүүтэй уран бүтээлчийн амьд тоглолт болно.















Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.