Бээжинд 10 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19”-ийн дотоодод халдварласан тохиолдлууд дахин нэмэгдэж эхэлснээс хойш 10.41 сая гаруй оршин суугчид нуклейн хүчлийн шинжилгээ хийжээ.
Тэдгээрээс 10.06 сая орчим хүний шинжилгээний хариу гарсан гэж Бээжин хотын Намын хорооны зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга Жан Чян баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Жан Чяны мэдээлснээр, Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ авах төвүүдийн тоог 170 болгон нэмэгдүүлснээр өдөрт 458 мянган шинжилгээ хийх боломжтой болжээ.
Бээжинд өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 2-нд дотоодод халдварласан 331 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд түүнээс өмнө 57 хоногийн турш ийм тохиолдол бүртгэгдээгүй байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.