Наадмаар барилдах бөхчүүдийг "Гэнэтийн ослын даатгал"- д хамруулна

Ардын хувьсгалын 99 жилийн ой, улсын их баяр наадамд барилдах бөхчүүдийг Засгийн газраас баталсан Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасны дагуу "Гэнэтийн ослын даатгал"- д хамруулна. Даатгалын бүртгэлийн ажил долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд мандат олгох үйл ажиллагаатай хамт зохион байгуулагдана гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.