Д.Нямхүү: Сөүлээс ирсэн зорчигчдоос халдвар илрээгүй

Д.Нямхүү: Сөүлээс ирсэн зорчигчдоос халдвар илрээгүй

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.04/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Сөүлээс ирсэн 428 хүнээс халдвар илрээгүй. Өчигдөр нэг бие давхар эмэгтэйг ХӨСҮТ-д эх барьж авлаа. Хүү төрсөн баяртай мэдээг дуулгая. 4 хүн тусгаарлалтаас гарлаа. Манай улсад бүртгэгдсэн тохиолдол нийт 220 байна. Үүнээс 183 хүн эдгэрсэн. 37 хүн үргэлжлүүлэн эмчлүүлж байна. 6 хүний бие хүндэвтэр байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Манай улсад 2661 хүн тусгаарлалтад байна. 1-5 насны 108 хүүхэд, жирэмсэн 43, архаг өвчтэй 293 хүн байгаа. ЦТЭ-т 88 хүн эмчлүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.