ОХУ-д түр оршин сууж буй иргэдийн анхааралд

ОХУ-д түр оршин сууж буй иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны долдугаар сарын 5,6-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна.

Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.

-Хилээр нэвтрэх иргэд коронавирусний шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,

-Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.

-Төлбөрийг дараах дансанд тушаана.

ҮҮНД:

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, тусгаарлах байр хүргэх тээврийн хөлс, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 070 000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 650000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.