АХБ-тай гурвалсан уулзалт хийв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг хүлээн авч, Сангийн яам, ЗТХЯ, АХБ-ны гурвалсан уулзалтыг хийв.
Уулзалтаар талуудын хамтран хэрэгжүүлж байгаа бүс нутгийн авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа.
Үүний дотор Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил орлоо. Дээрх чиглэлийн замаас гадна Хүйтэн-Арвайхээрийн авто замын барилгын ажлын явц, тулгарч буй зүйлийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, тус банкны авто замын төслийн хэрэгжилт хариуцсан захирал Мүүкиах Тирүчелвам болон яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.