Дорнын зурхай: Үс засуулбал өвчин ирнэ.

2020.7.6, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2020.7.6, Даваа гараг
- Наран ургах шингэх: 5.01-20.53
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.