ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа эхэллээ.

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа эхэллээ.

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа эхэллээ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 5-6-ны өдрүүдэд ОХУ-аас иргэдээ татан авч байна.

Хүлээн авах бэлтгэл ажлыг ханган, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

ОХУ-аас ирж буй иргэд коронавирусний шинжилгээг урьдчилан өгсөн бөгөөд тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлаа төлснөөр хилээр нэвтэрч байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.