Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2020.07.02/ 14:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурав дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Өнөөдөр /2020.07.06/ өглөөний 09:00 цагт товлогдсон шүүх хурал эхэллээ.
Шүүх хуралд шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирч оролцуулж байгаа юм. Гишүүн асан Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар Сонгуулийн өмнө цагдан хорьсон билээ.
Харин түүнийг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан ба Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.