Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн талаар тус намын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв. 

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн талаар тус намын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв. 

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн талаар тус намын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг албан ёсоор өргөн барьж шинэ УИХ бүтэц бүрэлдэхүүнээ томилон эхэлж байгаа ч сонгуулийн үеэр хууль зөрчсөн гэх үйлдлийг улс төрийн намууд нэгдэн хянан шалгаж буйг мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрээр, Ардчилсан нам өөрийн үндсэн дүрмийн хүрээнд дотоод ажлаа зохион байгуулдаг хэмээн тодотгоод намын их хурлыг зарлан хуралдуулах тушаал гаргаснаа дуулгаад, уншиж сонордууллаа. Уг тушаалаар, Ардчилсан намын X их хурлыг наймдугаар сарын 23-нд зарлан товложээ. Хурлаар Ардчилсан намын шинэ даргыг батламжилж ёсчлох аж. Учир нь Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд олонх болж чадаагүй тул Үндсэн дүрмийнхээ холбогдох заалтын дагуу намын даргаар ажиллаж байгаа С.Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон юм.

Дээрх шийдвэртэй холбогдуулан намын  шинэ даргын сунгааг зарлах Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны тогтоол гарсан байна. Тогтоолд, намын даргын сонгуульд нэр дэвшигчийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9 хүртэл бүртгэх юм. Ингээд энэ сарын 16-наас ирэх сарын 14 хүртэл сонгуулийн сурталчилгааг явуулж, санал хураалтыг ирэх сарын 16-нд явуулахаар тогтжээ. Ардчилсан намд бүртгэлтэй 200 мянга гаруй гишүүн уг санал хураалтад оролцох эрхтэй гэдгийг тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал тэмдэглэв. Тэрбээр, "Нэр дэвшигчээс дэнчин болон бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар зохион байгуулна" хэмээлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баяр наадмын өдрүүдэд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана 2020-07-06

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2020-07-06

Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна 2020-07-06

Долоо хоног дараалж халдварын тохиолдол нэмэгдсэнгүй 2020-07-06

33 жилийн дараа хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа 2020-07-06

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн талаар тус намын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв.  2020-07-06

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. 2020-07-06

Жендэрийн үндэсний хороо 2020 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэв 2020-07-06

"FeelMongolia" аппликэйшны тусламжтайгаар дотооддоо аялах боломжтой 2020-07-06

Ерөнхийлөгч хоёр яамыг нэгтгэх саналаа илэрхийллээ 2020-07-06

Засгийн газрыг 14 яам, 17 гишүүнтэй байх төсөл боловсруулжээ 2020-07-06