Экологийн цагдаагаас Налайхын зарим бичил уурхайг хаажээ
Экологийн цагдаагийн алба Налайх дүүргийн гуравдугаар хороо Баруун хээр орчимд бичил уурхай эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан байна.
Шалгалтын үр дүнд бичил уурхай эрхэлж, нүүрс олборлогчид албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй нь тогтоогжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй ,эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй нь илэрсэн тул зөрчилтэй амуудын үйл ажиллагааг таслан зогсоосон байна.
Налайх дүүрэгт нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч, 274 хүн аврагдаж, 126 хүн амь насаа алджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.