Нэг өдрийн дотор НӨАТ-ын 73 сая төгрөгийн 16 баримт бүртгүүлснийг шалгаж байна
НӨАТ-ын буцаан олголт авах 910 мянган иргэний мэдээллийг Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ гэдгийг мэдээлсэн. Тэгвэл эдгээрээс 996 иргэний системд бүртгүүлсэн баримтыг шалгаж, нягтлах шаардлагатай үүссэн гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн үнийн дүн бүхий 16 баримтыг системд бүртгүүлсэн иргэн байгаа аж. Мөн үүрэн телефоны оператор компанийн 8 мянган баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн зэрэг тохиолдлууд байгаа учраас шалгаж, нягталж байгаа гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.