ҮСХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

ҮСХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Аюушийн Ариунзаяа нь 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын даргад ирүүлжээ. Иймээс уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд А.Ариунзаяаг өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.