ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Билгийн тооллын Зуны дунд хар морин сар ын 20, аргын тооллын долоодугаар сарын 10, Шувуун хушуут одтой хөх бар өдөр. Өдрийн наран 05:04 цагт мандаж, 20:51 цагт жаргана.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.