ОХУ хамгийн түрүүнд Монголтой АГААРЫН ХИЛЭЭ НЭЭНЭ

ОХУ хамгийн түрүүнд Монголтой АГААРЫН ХИЛЭЭ НЭЭНЭ

ОХУ-ын Онцгой байдлын газар, Хяналтын газраас энэ сарын сүүлээр хэд хэдэн оронтой агаарын хилээ нээх шийдвэр гаргажээ. Энэ нь аялал жуулчлалын салбараа эдийн засгийн хямралаас гаргах нэг арга хэмжээ болж байгаа юм.
Юуны өмнө коронавирусний аюул, эрсдэл багатай 13 орныг сонгожээ.

Үүнд: Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвег, Польш, Финланд, Вьетнам, Хятад, Монгол, Шри-Ланка улс багтжээ. Дараа нь Турк, Кипр, Грек, Испани зэрэг оронтой хилээ нээх гэнэ.

Гэхдээ ОХУ хилээ нээлээ гээд бусад улс орнууд халдвар их байгаа ОХУ-аас жуулчид хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.