Ван И: БНХАУ бас нэг АНУ болохгүй

Ван И: БНХАУ бас нэг АНУ болохгүй

БНХАУ, АНУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн хүнд хямралтай нүүр тулаад байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус хоёр улсын хооронд болж буй цахим чуулган дээр мэдэгджээ.

АНУ-д зарим хүмүүс үзэл суртлын итгэл үнэмшлээс үүдэн Хятад улсыг өрсөлдөгч, бүр дайсан мэтээр харагдуулахыг чармайж байна гэж Ван И онцлоод БНХАУ гаднын загварыг хуулдаггүйгээр үл барам өөрийн загварыг экспортолдоггүй гэж мэдэгджээ. Хятад улс бас нэг АНУ болох боломжгүй бөгөөд чадахгүй ба Хятадын хөгжлийн замнал баруунд заналхийлээгүй гэжээ. Өдгөө АНУ-ын Хятадын талаар баримталж буй бодлого баримт дээр тулгуурлаагүй алдаатай стратегийн үзэл дээр үндэслэсэн, сэтгэл хөдлөл, маккартизмын үзэл санаагаар дүүрсэн гэж Ван И мэдэгджээ. АНУ-ын ор үндэслэлгүй хардлага сэрдлэг хазаарлашгүй айдаст хүргээд байна. АНУ-д хөрөнгө оруулалтын төсөл бүр улс төрийн зорилготой, тус улсад сурч буй хятад оюутан бүр тагнуулчийн дадал туршлагатай, хамтын ажиллагааны санаачилга бүр өөр зорилго агуулсан мэт санагдах болжээ гээд Хятад, АНУ хоёрт бие биенийгээ өөрчлөхийг оролдох шаардлага байхгүй, энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг олох хэрэгтэй гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Хятад улс АНУ-ын талаар найрсаг байр суурийг баримталсан хэвээр байх бөгөөд харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх болно. Гэхдээ АНУ дэлхий даяар солиотой мэт Хятадыг тойруулан хана босгож, түүний эсрэг цуурхал, гүтгэлэг тарааж, дотоодын хэрэгт нь бүдүүлгээр оролцох, нөгөө талаар Хятад улсаас хоёр талын болон олон улсын хүрээнд дэмжихийг шаардана гэж найдах хэрэггүй гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.